Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нарантуяа-Нара: МАН айлын намд яам өгөхөөрөө асар бага төсөвлөөд, өөрсдийнхөө авсан яаманд тавьсан төсвийг л харчих, бөөн ХУЛГАЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

2026 оны улсын төсвийн төсөлд иргэд, олон нийтээс санал авч, салбар яамдуудад хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Тэгвэл ирэх оны төсвийн төлөвлөлтөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төсөв хамгийн багаар тооцогдсон гэх асуудалд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа өөрийн байр сууриа илэрхийллээ.

Ингэхдээ тэрбээр "Сайд нарын 2026 оны төсөв ийм төлөвтэй ажиллах юм гэнэ. Тухайлбал,

-Монгол Улсын Ерөнхий сайд: 360,4 тэрбум төгрөг

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: 82,4 тэрбум төгрөг

-Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: 207,5 тэрбум төгрөг

-Шадар сайд: 277,6 тэрбум төгрөг

-Гадаад харилцааны сайд: 223,8 тэрбум төгрөг

-Сангийн сайд: 4,5 их наяд төгрөг

-Эрчим хүчний сайд: 460.1 тэрбум төгрөг

-Зам тээврийн сайд: 1 их наяд төгрөг

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: 671,2 тэрбум төгрөг

-Батлан хамгаалахын сайд: 661,8 тэрбум төгрөг

-Эрүүл мэндийн сайд: 1.5 их наяд төгрөг

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: 288,5 тэрбум төгрөг

-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд: 64.8 тэрбум төгрөг

-Хууль зүй, дотоод хэргийн сайд: 1,3 их наяд төгрөг

-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд: 553 тэрбум төгрөг

-Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд: 4.4 их наяд төгрөг

-Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд: 416 тэрбум төгрөг

-Шадар сайд: 5,3 тэрбум төгрөг

-Боловсролын сайд: 3,6 их наяд төгрөг

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд: 199,2 тэрбум төгрөгийг захиран зарцуулна.

Жич: Байгаль орчны асуудал хамгийн тулгамдсан байдалтай улс орон гэж байгаа. Эрэмбэлсэн царай төсөвлөсөн төсвөөс нь харахад ойлгомжтой буюу айлын намд өгөхөөрөө асар бага төсөвлөөд МАН өөрсдийнхөө авсан яаманд хуваарилсан төсвийг харчих. Бөөн хулгай" гэв.

Хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн биед болон морины дэл, сүүлэнд богино холбоо ашиглахаар бэхлэн нуусан зөрчил илэрчээ
Хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн биед болон морины дэл, сүүлэнд богино холбоо ашиглахаар бэхлэн нуусан зөрчил илэрчээ
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.