Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Өчигдөр орой Улаанбаатар хотод 2.8 баллын хүчтэй газар хөдөлсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өчигдөр буюу энэ сарын 23-ны мягмар гарагийн орой цахим орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар иргэд бичиж, "Дотор муухайрч, толгой эргэлээ. Хүчтэй газар хөдлөлт мэдрэгдлээ" гэх утгатай постууд хэсэгтээ хөвөрсөн.

ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс тодруулахад, "Энэ сарын 22-ны 23.35 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) магнитуд Мl 2.8-тай газар хөдлөлт болсон. Улаанбаатар хотын Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх орчмын зарим ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийг мэдэрсэн иргэд хүнд машин мөргөх шиг нүргэлсэн дуу гарсан, дэлбэрч байгаа юм шиг чимээ гарсан, чичирхийлэл мэдэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. ООГХ Одон орны оргилд ажиллаж буй хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна" гэлээ.

“Говь“ ХК-ийн захирал Б.Амарсайханыг Монголд ирэхээр нь хар тамхины ТЕСТ авна
“Говь“ ХК-ийн захирал Б.Амарсайханыг Монголд ирэхээр нь хар тамхины ТЕСТ авна
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.