Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох УИХ-ын тогтоолыг АБГББХ дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.07.01/ хуралдаанаар “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд найрамдах Тринидад ба Тобаго улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.

Дээр дурдсан улс орнуудтай дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо, механизмын хүрээнд нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.

Мөн Монгол улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг бодлогын суурь баримт бичигтэй зарчмын хувьд нийцэж байгаа төдийгүй, бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр хуулийн төсөл боловсруулах, хүчингүй болгох шаардлагагүй юм байна.

Түүнчлэн 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгийг явуулж, санал дүгнэлтээ холбогдох байнгын хороо болон дэд хороонд хүргүүлэхээр боллоо. Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхдээ Онцгой байдлын алба болон Дипломат төлөөлөгчийн газруудын төсвийг бууруулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурийг байнгын хорооны гишүүд илэрхийлж байлаа.

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа
СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа
 
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн  зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.