
Энэ оны эхний 5 сарын байдлаар унадаг дугуйтай 40 осол, цахилгаан скүүтертэй 17, Цахилгаан мотоциклтой 67 осол бүртгэгдээд байна. Тэгвэл ГССҮТ-өөс мэдээлснээр, 2022-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305 бүртгэгдсэн байна. Харин 2024 оны байдлаар тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт аж. 2024 онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амиа алдсан байна.