Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж, явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам дагуу байршилд шугам, сүлжээний ажил гүйцэтгэхдээ явган хүний зам зөвшөөрөлгүй буулгаж, эвдсэн зөрчлийг НХШГ-аас арилгууллаа.

Энэ талаар нийслэлийн Хяналт, шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд Нарны зам дагуу 280 метр орчим явган хүний зам нурааж, нүх ухан шугам сүлжээний ажил хийсэн байршил дээр зөрчлийн хяналт шалгалт хийлээ. Зөрчлийн хувьд техникийн нөхцөл, ажлын даалгавар зэргийг батлуулсан боловч хаана, хэзээ, ямар талбайд ажлыг эхлүүлэх зэрэг зөвшөөрлийг УБЗАА-наас батлаагүй байхад явган хүний болон авто замын аюулгүй байдал алдагдуулсан байна” гэв.

1 хүн ба "TMP ubn Юy6AЙHAR U ubn U บ ubn" гэсэн бичвэр нарын зураг байж магад

НХШГ-ын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч И.Ариунболд “Авто зам болон явган хүний замыг сэтлэх тохиолдолд заавал зөвшөөрөл авч, батлагдсаны дараа ажлыг эхлүүлдэг. “Мөнх-Очир Од” ХХК-ийн хувьд зөвшөөрөл авалгүй шугам сүлжээний ажлыг эхлүүлсэн учраас ажлыг түр зогсоож зөрчлийг арилгуулна. Мөн явган хүний зам эвдсэн энэ компани Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэлээ.

бичвэр нарын зураг байж магад

“Оюутолгойн гэрээг байгуулах үед “ОНТРЭ“-г гэрээний нэг хэсэг болно гэдэг бичгийг тухайн үед нөгөө талаас аваад явж байсан“
“Оюутолгойн гэрээг байгуулах үед “ОНТРЭ“-г гэрээний нэг хэсэг болно гэдэг бичгийг тухайн үед нөгөө талаас аваад явж байсан“
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй