Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИЦББХ: Тогтоолын төслийн ажлын хэсгийг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Инновац цахим бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.06.04/-ийн хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн бодит байдал, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжин ажлын хэсэг байгууллаа.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тусгасан татварын болон татварын бус заалтууд гарааний бизнес эрхлэгчдэд үйлчлэхгүй байгааг гишүүд хэллээ. Мөн боловсролын салбарт инновац цахим бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, сургуулийн орчинд мэдээлэл технологийн үйлдвэрлэл, багшийн цахим оролцоо, сурах бичгийн цахим туршилтуудыг хийх шаардлагатай байгааг гишүүд асууж, хариулт авлаа. Боловсролын салбарын тулгамдсан асуудал болох багшийн бүтээмжийг нэмэгдүүлэх, боловсролын салбарт цахим зөв хэрэглээг бий болгох чиглэлд мэдээлэл технологийн үйлдвэрлэл эрхлэгчийг татвараас хөнгөлөх боломжтой гэсэн юм. Түүнчлэн төрийн байгууллагад нийт 13 мянган цахим төхөөрөмжөөр үйлчилж байгаагаас 3000 нь боловсролын салбарт байгааг танилцуулав.

Б.Жавхлан: Иргэдийн 70 хувь нь НӨАТ-аас 50-100 хувь бүрэн чөлөөлөгдөнө
Б.Жавхлан: Иргэдийн 70 хувь нь НӨАТ-аас 50-100 хувь бүрэн чөлөөлөгдөнө
 
Бөртэ чоно-2025: Шилдэг эмэгтэй залуу тамирчнаар М.Цэндбазар тодорлоо
Бөртэ чоно-2025: Шилдэг эмэгтэй залуу тамирчнаар М.Цэндбазар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.