Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар Монголбанкны алт худалдан авалт 29.3 хувиар буурч 4.3 тонн болов

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 56 секунд

Худалдааны дайн, геополитикийн тодорхойгүй байдлын улмаас дэлхийн улс орнуудын төвбанк валютын нөөцөө алтаар нэмэгдүүлэхэд анхаарч худалдан авалт нэмэгдэх болсон нь үнэ цэнийг нь улам өсгөж буй. Харин манай улсын хувьд алт худалдан авалт буурав. Монголбанкны мэдээллээр, өнгөрсөн сард 1014.3 кг үнэт металл худалдан авсан нь оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29.3 хувиар буурсан үзүүлэлт болов.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 171.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 711.0 кг үнэт металл худалдан авсан байна.

М.Мандхай: Цөм сүргийн аж ахуйд 3000 мал байгаа нь ХАНГАЛТГҮЙ тоо
М.Мандхай: Цөм сүргийн аж ахуйд 3000 мал байгаа нь ХАНГАЛТГҮЙ тоо
 
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.