Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнийн горимын саналын дагуу нууцаар буюу цаасаар санал хураалт явуулсан юм.

Санал хураалтын комисс дүнг танилцуулахад, нийт 82 гишүүн оролцсоны 44 нь дэмжиж, 38 нь татгалзжээ. Гэхдээ нийт 126 гишүүний олонх нь дэмжиж чадаагүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж хуульчилсан байдаг.

Иймд дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм.

ЧУУЛГАН: Гишүүдийн олонх нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс ТАТГАЛЗСАНААР Л.Оюун-Эрдэнийг ОГЦОРСОНД тооцлоо
ЧУУЛГАН: Гишүүдийн олонх нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс ТАТГАЛЗСАНААР Л.Оюун-Эрдэнийг ОГЦОРСОНД тооцлоо
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.