Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 31-нээс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчид бие даалтын долоо хоногтой болсон. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног энэ сарын 31-ны өдрөөс буюу Баасан гарагт эхэлнэ. Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах учиртай. Үүний дараах долоо хоногт сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлж 11-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гаригт эхлүүлж, Баасан гаригт дуусгахаар тусгасан талаар танилцуулж байв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр эрс хүйтэрч, зарим газар бороо орно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр эрс хүйтэрч, зарим газар бороо орно
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!