Согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Цагдаагийн байгууллагад сар шинийн баяр амралтын өдрүүдээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 6713 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд зэрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон харамсалтай мэдээллүүд байна.

Тухайлбал, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрхэвч жолооны хүрдний ард бүү суугаарай.

Учир нь таны ухаан санаа аль хэдийнээ жолоодлогоо алдсан байхад жолооны хүрд таны хяналтад байх боломжгүй байдаг тул иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

С.Мөнхчулуун: Ц.Мөнхбат гишүүнтэй хамт ТВ9 телевизийн нэвтрүүлэгт орсон.  Нам өөр байсан ч нутаг орны хөгжил гэдэг цэг дээр нэгдэж байгаа учраас бид тэгж улс төржихгүй
С.Мөнхчулуун: Ц.Мөнхбат гишүүнтэй хамт ТВ9 телевизийн нэвтрүүлэгт орсон. Нам өөр байсан ч нутаг орны хөгжил гэдэг цэг дээр нэгдэж байгаа учраас бид тэгж улс төржихгүй
 
Улаанбаатарт шөнөдөө -15 хэм хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -15 хэм хүйтэн хононо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!