Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Инфляц хоёр оронтой тооны хязгаарыг давж магадгүй тул мөнгөний бодлогын хүүг чангаруулна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 11 секунд

Энэ оны нэгдүгээр сард хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляц улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатарт 9.7 хувьтай гарсан. Улмаар инфляц хоёр оронтой тооны хязгаарыг давж магадгүй байгаа тул гуравдугаар сард хуралдах Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг чангаруулж магадгүй бололтой. Энэ талаар Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр хэлсэн үгэндээ "Дэлхий нийтээр тарифаас улбаатай инфляцын давлагаа явах магадал өндөр байгаа учраас энэ онд инфляц хоёр оронтой тооны хязгаарыг давах магадлалтай гэж төвбанк харж байгаа. Иймд гуравдугаар сарын ээлжит хурлаар Мөнгөний бодлогын хүүг өсгөх байх гэж харж байна" гэлээ.

Мөнгөний бодлогын хүү өнөөдөр 10 хувьтай байна. Бодлогын хүүг хатууруулах нь инфляцыг тогтвортой барих арга хэрэгсэл болдог ч зах зээлд зээлийн хүү өндөр, арилжааны банкуудын зээл олголт багасах нөлөөтэй юм.

Н.Учрал: Яамд, төрийн захиргааны байгууллагуудад  хууль давсан журмуудаа цуцлах шаардлагыг хүргүүлсэн
Н.Учрал: Яамд, төрийн захиргааны байгууллагуудад хууль давсан журмуудаа цуцлах шаардлагыг хүргүүлсэн
 
О.Амгаланбаатар: Говь-Алтай аймгийн төвд 25 км зам тавигдчихвал нутагтаа АЯ ТУХТАЙ амьдрах орчин бүрдэнэ
О.Амгаланбаатар: Говь-Алтай аймгийн төвд 25 км зам тавигдчихвал нутагтаа АЯ ТУХТАЙ амьдрах орчин бүрдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.