Н.Учрал: Яамд, төрийн захиргааны байгууллагуудад хууль давсан журмуудаа цуцлах шаардлагыг хүргүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.19/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

-Засгийн газрын хуралдаанаар Зөвшөөрлийн хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь гарсан байсан журмуудыг цуцлах ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор байгаль орчны салбарын журмыг цуцалж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 7 яамны 36 журмыг цуцалсан. Үлдсэн яамдууд, төрийн захиргааны байгууллагууд хууль давсан журмуудаа цуцлах шаардлагыг хүргүүлсэн. Зөвшөөрлийн зөвлөлийг өчигдөр хуралдуулсан. Тус зөвлөлөөс хариу арга хэмжээ авахгүй байгаа холбогдох яамдуудад мэргэжлийн шинжээч томилох ажлын хэсэг байгуулах үүнд мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах асуудлыг шийдвэрлэсэн.

Өнөөдөр байгаль орчны салбарт тусгай зөвшөөрөлд тооцогдож байсан нэг зөвшөөрлийг 7 зөвшөөрөл болгож салгаад 7 ангилсан байсан. Уг журмыг цуцалсан.

Мөн зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй гэрчилгээ гэх нэртэй зөвшөөрлийн шинж чанарыг агуулсан гэрчилгээг цуцалсан. ХУР системээс 801 мэдээллийг төр иргэнээс шаардахгүй байх боломжийг бүрдүүллээ. Цаашдаа төрийн хүнд суртлыг бууруулахад анхаарч, ажиллана. Үүнийг бүхэлд нь дүрэм журмын түгжрэлээс салах бизнесийн эрх чөлөөг нэмэгдүүлэх эдийн засгийн эрх чөлөөг хангуулах, төр иргэндээ ойртож үйлчлэх бололцоог бүрдүүлнэ. Хаврын чуулганаар Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Хуулиар эрх олгосон хуулиар гэрчилгээ, батламж, магадлан итгэмжлэл, эрх олголт гэх зэргээр зөвшөөрлийг олон янзын хэлбэрээр хуульчилсан байдлыг цэгцэлнэ.

Н.Учрал: Өнгөрсөн долоо хоногт 7 яамны 36 журмыг цуцалсан
Н.Учрал: Өнгөрсөн долоо хоногт 7 яамны 36 журмыг цуцалсан
 
Засгийн газар хувийн хэвшлийнхээ “арьсыг хуулж“, Ерөнхийлөгч БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭДЭЭ  талархав
Засгийн газар хувийн хэвшлийнхээ “арьсыг хуулж“, Ерөнхийлөгч БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭДЭЭ талархав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!