Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн маргааш /2025.02.15/ "ASA Arena"-д болно.
Э.Цэндбаатартай өрсөлдөгч Педро Иван Бернал Родригес нар болон тэмцээн зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл өглөө. Э.Цэндбаатарын өрсөлдөгч Педро Иван Бернал Родригес өнгөрсөн даваа гарагт Монголд ирсэн билээ.