УИХ-ын гишүүн А.Ундраагаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр "Зуух тараахыг эсэргүүцэж байна. Төсвийн мөнгөөр хүчээр зуух тараачихаад, эргээд зээлээр гэж хаацайлж байгаа нь хэн нэгний шахаа явж байна уу гэх хардлага төрүүлж байна. Утаагүй зуух байх боломжгүй.
Дулаахан байвал гал түлж, утаа гаргах шаардлагагүй болно. Тиймээс дулаалгын асуудал маш чухал. 3 удаа галладаг айл нэг удаа утаа гаргадаг болвол утаа автоматаар 66 хувь буурна" гэлээ.