Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын хэргийг анхан шатны шүүх өнөөдөр дахин хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2025.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэнэ. Шүүх хурал нэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр товлосон ч хяналт тавьж буй прокурор шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хүсэлт гаргаж, тус шүүх хурал өнөөдрийн 10.00 цаг хүртэл хойшилсон нь энэ.

Эргэн сануулахад, тэднийг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.

Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.

Х.Нямбаатар нийслэлийн томилгоонууд дээр Д.Сумъяабазарын хүмүүсийг чөлөөлж, Э.Бат-Амгалан болон Ж.Алдаржавхлан нарын хүмүүсийг орууллаа
Х.Нямбаатар нийслэлийн томилгоонууд дээр Д.Сумъяабазарын хүмүүсийг чөлөөлж, Э.Бат-Амгалан болон Ж.Алдаржавхлан нарын хүмүүсийг орууллаа
 
УТААНЫ СОНСГОЛ: 0-5 насны хүүхдүүдэд илрэх багтраа өвчний тохиолдол 2027 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ
УТААНЫ СОНСГОЛ: 0-5 насны хүүхдүүдэд илрэх багтраа өвчний тохиолдол 2027 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!