АН: “20 минутын хот” үзэл баримтлалаар улсын зэрэглэлтэй 2 хот байгуулах зэрэг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай“ УИХ-ын тогтоолын төслийг сонслоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хурлаар "Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь болон албаны хүмүүс тогтоолын төслийн танилцуулгыг хийж гишүүдийн асуусан асуултад хариуллаа.

Төсөлд, Нийслэлийн хэмжээнд хотуудыг соёл, боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж 193 мянган ажлын байрыг шинээр бий болгох төдийгүй амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц хүртээмжтэй байхад чиглэсэн нийт 31 зорилт 111 дэд зорилт бүхий арга хэмжээг хэрэгжүүлэхээр энэхүү төлөвлөгөөнд тусгажээ.

Тухайлбал нийслэлийн нутаг дэвсгэрт “20 минутын хот” үзэл баримтлалаар улсын зэрэглэлтэй 2 хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул 4 хотыг төлөвлөн хөгжүүлж, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, Налуу ухаа эдийн засгийн тусгай бүс, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк Эмээлт эко үйлдвэрийн паркийг байгуулахаар тусгасан байна.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэн, Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шар хад, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг хийж, хотын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 42 хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан олон улсын чанартай шинэ тойрог зам Туулын хурдны авто зам, Говь Монголиа ган татлагат гүүрний төсөл, их багтаамжийн метро, хөнгөн галт тэрэг, дүүжин тээвэр зэрэг олон төрөлт нийтийн тээврийн шугам сүлжээ байгуулах мега төслүүдийг бодит ажил болгон автомашинтай хотыг өөрчлөхөөр төлөвлөж оруулжээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!