Гэр бүлийг дэмжихэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон талаар салбарын сайд нь мэдээллээ. Тодруулбал тэрбээр, "Олон улсын байгууллагуудтай гэр бүл, хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Японы Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн зөн ОУБ, OneSky байгууллага, Гүүд Нейборс ОУТББ, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага /IDLO/, Лоринэт сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөллүүд оролцсон.
ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар “Гэр бүл, хүүхдийн өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн орчин, шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулж, оролцогч байгууллагуудын 2025 оны төлөвлөлтийн талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.
Цаашдаа олон улсын байгууллагуудтай хийх уулзалтаа тогтмолжуулж:
Гэр бүлийг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, бодлогын оновчтой хувилбарыг гарган хэрэгжүүлэх чиглэлээр, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, цочролд үзүүлэх хариу арга хэмжээний үр дүнгийн талаар, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын зарцуулалт зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцож байхаар шийдвэрлэлээ" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!