Сүүлийн өдрүүдэд жолооч нарын даатгалын хураамж нэмэгдсэнтэй холбогдуулан нийгэмд багагүй бухимдал үүссэн билээ. Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдээс жолоочийн даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдлыг ХЗДХЯ-нд гаргасан. "Жолоочийн хариуцлагыг даатгалыг тооцох итгэлцүүр"-ийн аргачлалыг тооцуулахаар СЗХ-ноос батлуулахаар 11-р сард ирүүлсэн байна. Ингэхдээ бүрдүүлэх материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалд нийцэхгүйгээр ирүүлснийг шалгаж үзлээ.
Итгэлцүүрээс шалтгаалж юу болж байгаа вэ гэхээр "Жолоочийн хариуцлагын даатгал"-ын хувь хэмжээ эрс нэмэгдэж байна. 700 мянган төгрөгт хүрснийг иргэд шүүмжилсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Иргэнийг нас хүйс, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй" гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна.
Өөрөөр хэлбэл, 18-25 насны иргэд нэг өөр тарифаар, хамгийн өндөр нь 61-ээс дээш насны иргэд бас өөр тарифаар даатгалд хамрагдана гэж буй нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд 2025 оны 1-р сарын 9 буюу өчигдөр ХЗДХ-ийн сайдын хувиар шийдвэр гаргаж, "Улсын нэгдсэн сан"-ийн бүртгэлээс хаслаа. Тиймээс иргэд 1-р сарын 1-9-ний хооронд нэмэгдсэн дүнгээр төлсөн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй, даатгалын компаниуд буцааж олгох үүрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!