Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт тогтолцооны шинэчлэлт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэлт, даатгал, хяналт, эрхзүй зэрэг ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛТ хийхгүй бол аюулын харанга дэлджээ. Тухайлбал, 2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд гэмтэж, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, "Цаашдаа холбогдох хууль журам, ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГОО ШИНЭЧЛЭХГҮЙ бол иргэдээ амь нас, эрүүл мэндээр нь хохироогоод орхичихдог байж болохгүй. Хөгжингүй орнууд үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний тусгайлсан Сэргээн засах тусламж үйлчилгээний эмнэлэг, Ослын даатгалын нийгэмлэгтэй байдаг.

Өнөөдрийн манай улсын нөхцөл байдал хувийн даатгалууд хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалах өвчинд анхаарал хандуулдаггүй. Даатгалдаа ч бүрэн хяналт тавьж, зөв чиглүүлж чадахгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын жишиг сургалтын төв, лаборатори байгуулж, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, мэргэжлийн холбоодоо дэмжиж, чиг үүргийг нь зөв тодорхойлох хэрэгцээ шаардлага байна.

Цаашдаа манай яам, Эрүүл мэндийн яамтайгаа хамтарч, Эрүүл мэндийн даатгалтай уялдуулж, бүх салбарт ослын дараа биш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулж, холбогдох хууль, журмаа бүрэн шинэчилж, шаардлагатай олон улсын конвенцид нэгдэнэ" гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!