Бие даан амьдрах боломжоор нь хангах “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийг хэрэгжүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран ядуурал, ажилгүйдэл, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, нийгмийн халамж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх нийгмийн хамгааллын форумыг зохион байгууллаа.

Азийн хөгжлийн банктай сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ. Бага орлоготой байгаа иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг болох “ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ”-ыг туршин хэрэгжүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг 6 аймагт байгуулсан.

Цаашдаа хэвийн үйл ажиллагааг нь хангаж, Монгол Улсад байгаа 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ нийгэмд оролцох бие даан амьдрах нөхцөлөөр нь хангах хэрэгцээ шаардлага бий.

Ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих хөтөлбөр ч сайн хэрэгжиж байна. Цаашдаа урт хугацаанд, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих жишиг төвүүдийг нөөц бололцоондоо тулгуурлан байгуулна.

Б.Чойжилсүрэн: 2027 оны наадам гэхэд Монгол Улс эрчим хүчээ дотоодоос бүрэн хангадаг болно
Б.Чойжилсүрэн: 2027 оны наадам гэхэд Монгол Улс эрчим хүчээ дотоодоос бүрэн хангадаг болно
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!