Б.Дэлгэрсайхан: Шинээр байгуулах төмөр замын агентлагт 36-38 хүн ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийн агуулга нь Төмөр замын агентлаг шинээр байгуулах тухай юм. Төмөр замын тухай хуулийг 2023 онд шинэчлэн найруулж батлахдаа Төмөр замын агентлаг шинээр байгуулахаар тусгасан. Гэвч агентлагаа байгуулахгүй байсаар өнөөг хүржээ.

Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Төрийн захиргааны байгууллагы тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төмөр замын газрыг орхигдуулсан. ОХУ, БНХАУ болон төмөр замын чиглэлээр идэвхтэй харилцдаг бусад улс орнуудын төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төмөр замын агентлагтай байдаг.

Тиймээс одоо нэмж оруулж ирж байгаа юм. Төмөр замын агентлаг нь 36-38 хүний орон тоотой байна. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах төв дээр 23-24 хүн ажилладаг. Уг төв суурилж төмөр замын агентлаг байгуулагдана. Мөн Зам, тээврийн яамнаас төмөр замын асуудал хариуцсан 13 хүнийг Төмөр замын агентлагт шилжүүлэн ажиллуулна. Агентлагийн төсөв нь Зам, тээврийн сайдын төсвийн багцад багтчихсан байгаа" гэв.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг УИХ-д нэн даруй өргөн барьж, авлигачдын УТСАН ХҮҮХЭЛДЭЙ болдог шүүгч нарт ял өгдөг болно“ гэв
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг УИХ-д нэн даруй өргөн барьж, авлигачдын УТСАН ХҮҮХЭЛДЭЙ болдог шүүгч нарт ял өгдөг болно“ гэв
 
МХБ: “Инвескор“ ББСБ-ын хувьцааны ханш өсч Монгол шуудан ХК-ийн ханш унажээ
МХБ: “Инвескор“ ББСБ-ын хувьцааны ханш өсч Монгол шуудан ХК-ийн ханш унажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!