Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү ажлын хүрээнд Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах "Хэрлэн-Тооно" төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ний зүгээс хариуцан ажиллаж байна.

Хэрлэн Тооно төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй тендер энэ оны 7 дугаар сард зарлагдаж тус тендерт “Монхидроконстракшн” ХХК шалгарсан. Өнөөдөр /2024.11.01/ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ний Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Монхидроконстракшн” ХХК-ний захирал Б.Оюунбилэг нар үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус төслийн ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг “Оюу Толгой” ХХК хариуцаж буй бөгөөд гүйцэтгэгч компани 1.7 жилийн хугацаанд ТЭЗҮ-г боловсруулахаар төлөвлөөд байна.

БНСУ-аас нийлүүлэгдэж буй чихрийн шижин, мөөгөнцрийн эсрэг 5 нэрийн эмийг 40-80 хувь хямд үнээр худалдаалж эхэлнэ
БНСУ-аас нийлүүлэгдэж буй чихрийн шижин, мөөгөнцрийн эсрэг 5 нэрийн эмийг 40-80 хувь хямд үнээр худалдаалж эхэлнэ
 
Маргааш болох Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж магнайлна
Маргааш болох Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж магнайлна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.