Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн албан хаагчид “Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэн“-д хоёр дахь удаагаа зургаан төрлийн мод тарилаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, намрын нийтийн мод тарих өдрүүдийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан "Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2 дахь удаагаа зургаан төрлийн мод тарьж, хаврын тариалалтаар байгуулсан “БАЯЛАГ” бичил төглөө баяжууллаа.

Тус компани 2023 онд “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд суманд нийт 35га талбайд 4900 улиас, 1535 бургас, 200 ширхэг гацуур, 2024 онд 400 орчим мод буюу нийт 40 орчим га талбайд 6835 мод тариад байгаа аж.

Нийслэлийн ЕБ-ын 5-р сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ
Нийслэлийн ЕБ-ын 5-р сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ
 
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.