“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, намрын нийтийн мод тарих өдрүүдийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан "Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2 дахь удаагаа зургаан төрлийн мод тарьж, хаврын тариалалтаар байгуулсан “БАЯЛАГ” бичил төглөө баяжууллаа.
ЭОТ ХХК 2023 онд “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд суманд нийт 35га талбайд 4900 улиас, 1535 бургас, 200 ширхэг гацуур, 2024 онд 400 орчим мод буюу нийт 40 орчим га талбайд 6835 мод тариад байна.