Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд баталгаажуулах мэссэж илгээж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

ЭМДЕГ-ын 133-103 дугаараас 2024 оны 7 дугаар сарын 1-20 өдрүүдэд яаралтай болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авсан иргэдийн гар утсанд мэссэж илгээж эхэллээ. Ингэхдээ таны хаана, хэзээ, ямар тусламж, үйлчилгээ авсан болон тухайн тусламж, үйлчилгээг авахдаа ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй, нэмэлт төлбөр төлөлгүй авч чадсан эсэх талаарх асуумж бүхий мэссэжийг илгээлээ.

Хэрэв танд болон таны ойр дотны хэн нэгэнд энэхүү мэссэж ирсэн бол асуумжийг үнэн зөв бөглөөд илгээгээрэй.

Ингэснээр та ЭМБ-аас авсан тусламж, үйлчилгээний мэдээлэлд цахимаар хяналт тавих, эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл гаднаас авхуулсан, хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр авсан, төлбөртэй оношилгоо, шинжилгээ хийлгэсэн зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1363, 70101159, 70101116 дугаараас лавлана уу.

Х.Булгантуяа: Экспортын хэмжээ, бодит нөхцөлөө тооцож ЕАЭЗХ-той хийх гэрээний асуудлаа ярих ёстой
Х.Булгантуяа: Экспортын хэмжээ, бодит нөхцөлөө тооцож ЕАЭЗХ-той хийх гэрээний асуудлаа ярих ёстой
 
Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг УИХ эргүүлэн татах шаардлагагүй гэж үзвэл шууд Үндсэн хуулийн зөрчил рүү орно
Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг УИХ эргүүлэн татах шаардлагагүй гэж үзвэл шууд Үндсэн хуулийн зөрчил рүү орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.