ХӨНДӨХ СЭДЭВ: Нууц амрагууд “Эхнэрт чинь хэлнэ, Хүмүүст зарлана“ гэж 6-50 сая төгрөг нэхээд Эрүүгийн ялтан болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 36 секунд

Сүүлийн үед охид, бүсгүйчүүд гэр бүлтэй залуучуудтай эсвэл нийгэмд тодорхой байр сууриа эзэлсэн эрчүүдтэй зориуд холбоо тогтоож улмаар бэлгийн харилцаан орж, мөнгө нэхэж сүрдүүлэх болжээ.

Зарим нэг нь хамт хоносныхоо маргааш нь зураг, бичлэг зэргийг ашиглан "Та намайг хүчирхийлсэн. Цагдаад хэлнэ" эсвэл "Би таны эхнэрт хэлнэ, ажил дээр чинь очиж тараана" гэдэг гэнэ. Нөгөө эрэгтэй нь битгий гэхээр өөдөөс нь мөнгө нэхдэг. Тухайн эрэгтэйн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндээс шалтгаалж 6-50 сая хүртэлх төгрөгийг нэхдэг аж. Гэвч энэ нь Эрүүгийн гэмт хэрэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд "Эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол 2-8 жил хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Уг заалтын дагуу таван жилийн хорих ял сонссон эмэгтэй хүртэл бий гэдгийг Өмгөөллийн "Эм Жэй Эл Атторнейс хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл" хуулийн фирмийн партнер өмгөөлөгч О.Анхбаяр онцлов.

Нэг шөнө хамт хоносныхоо маргааш нь мөнгө нэхнэ. Зарим тохиолдолд тэр хүүхний ээж, эгч хамаатан садан нь гэх настайвтар хүн тухайн залуу руу холбогдож сүрдүүлдэг.

Тэрбээр үргэлжлүүлэн "Сүрдүүлснээр энэ гэмт хэрэг үйлдэгдэж дууссан гэж үзнэ. Мөнгө авч чадсан эсэх нь огт хамаагүй "Хэлнэ шүү" гэхэд л гэмт хэрэгтэн болж байгаа юм. Хамгийн аюултай нь 2-8 жилийн хорих ялаас өөр ял байхгүй, бас тэнсэн гэж байхгүй. Шууд л шорон руу ачигддаг. Тиймээс охид, эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох гэж оролдсоноороо өөрөө эрүүгийн гэмт хэрэгтэн болчхож байгаа юм.

Надад дээр энэ төрлийн хэрэгт хохирсон 2-3 үйлчлүүлэгч холбогдоод зөвлөгөө аваад явж байна. Нэг хэрэгт тухайн сүрдүүлэгч эмэгтэй Эрүүгийн анхан шатны шүүхээр ороод таван жилийн хорих ял сонссон байх жишээний.

Үйлчлүүлэгчдийн зүгээс мөнгө төгрөгийг нь өгөөд явах уу, яах уу гэлцдэг. Тухайн эрэгтэйн нийгэмд эзлэх байр суурь хэр их алдах юмтайгаас нь шалтгаалж нэхэх мөнгөн дүн нь тохиолдол бүр дээр өөр, өөр байдаг юм байна лээ. Зарим тохиолдолд мөнгө аваад сүрдүүлэг нь намждаг бол сүрдүүлэгч этгээдийн байдал нь хэрээс хэтэрч байн, байн мөнгө нэхэх, эсвэл хурц хэлбэрт шилжих үед л эрчүүд цагдаагийн байгууллагад ханддаг.

Мөн шүүх цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа олон тохиолдлууд бий. Тиймээс анхааруулахаас өөр арга байхгүй. "Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ" гэгчээр юм болохгүйн тулд охид, эмэгтэйчүүд ухаалаг байх хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй эмэгтэйчүүдийн насны хувьд дандаа идэр залуу насных. Нэг шөнө хамт хоносныхоо маргааш нь мөнгө нэхнэ. Зарим тохиолдолд тэр хүүхний ээж, эгч хамаатан садан нь гэх настайвтар хүн тухайн залуу руу холбогдож сүрдүүлдэг. Одоогийн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар гуравдагч этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй. Цэвэр ёс суртахуунтай холбож үздэг учраас гуравдагч этгээдийн асуудлыг хуулиар зохицуулах нь буруу арга гэж би хувьдаа боддог.

Гуравдагч этгээдээс болоод шүүхээр гэр бүлээ цуцлуулах тохиолдолд шүүх маргаан шийдвэрлэж байгаа практикаараа аль нь эхэлж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байна тэр нь үнэхээр баримтаар нотлогдвол эд хөрөнгөө авах эрхээ алддаг ч юм уу. Ингэж маргаан шийдвэрлэх замаар хариуцлагыг нь нэмж өгөх хэрэгтэй" гэлээ.

Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг маргааш  00:00 цагаас хэсэгчлэн хаана
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг маргааш 00:00 цагаас хэсэгчлэн хаана
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!