Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг маргааш 00:00 цагаас хэсэгчлэн хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх хүрээнд:

Энэ сарын 8-12-ны өдрүүдэд шөнийн цагаар шинэ гүүрний хэсэг болох баруун хэсгийн шугам холболтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өдрийн цагаар хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна.

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн Зайсангийн гүүрний хот чиглэл буюу хуучин гүүрнээс урагш уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн тал хэсгийг 20 метр орчим хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийнэ. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг сөрөг хөдөлгөөнөөр зорчуулах бөгөөд хоёр гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Дэлхийн инновацын индекс-2024:  Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G статистикаа “гаргадаггүй”
Дэлхийн инновацын индекс-2024: Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G статистикаа “гаргадаггүй”
 
ТББХ-ны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас цуцлагдлаа
ТББХ-ны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас цуцлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.