СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Байр хямд үнээр түрээслэнэ“ гэх зар байршуулж, нэг дор гурван иргэнээс 9.4 сая төгрөгийг залилж авчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Цахим орчинд "Байр түрээслэнэ" гэх зар мэдээлэл байршуулж, олон иргэдийг нэг цаг хугацаанд залилах болжээ. Тухайлбал энэ оны тавдугаар сарын 05-аас 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн зарын нэгдсэн группт Бат-Оргил гэх хаягаас "Байр хямд үнээр түрээслэнэ" гэх зар мэдээллийг байршуулж, нийт 3 иргэнээс 9,400,000 төгрөг авч, залилсан гэх үйлдлийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь бусдын орон сууц түрээслэн, худалдана гэх зар мэдээлэл дээрх гэрэл зургийг хуулбарлан авах эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх зэрэг байдлаар байр түрээслэх хэрэгцээ шаардлагатай иргэдийг мэдээллээр төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь хуурч мэхлэн авдаг.

Энэ оны эхний 4 сарын байдлаар цагдаагийн байгууллагад "Залилах гэмт хэрэг" 5744 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 30.9 хувийг эзэлж байна. Цагдаагийн байгууллагаас түрээсийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэдийн эд хөрөнгийг залилсан 41 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүдэд таны өмчлөх эрхэнд халдах боломжийг бүү олгоорой.

Оргил ачааллын цагт Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байна
Оргил ачааллын цагт Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байна
 
Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Куба Улсын Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа
Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Куба Улсын Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!