НЗДТГ: Хотын даргын томилолтын багт 150 биш 50 гаруй хүн багтсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгарын нийслэл Будапешт хотноо ажиллан туршлага судалж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ. Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалганы л мөнгө байж.

Ойролцоогоор 150 хүний 110 нь виз мэдүүлсэн. Үүний тал нь урлаг соёл, хэвлэл мэдээллийнхэн. Үлдсэн 40 нь албан паспорттой, дарга нар гэсэн үг. Үргүй зардал" гэж мэдэгдсэн.

Бид энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Хотын даргын томилолтын багт ойролцоогоор 50 гаруй хүн явсан. Тодруулбал, "Улаанбаатар хотын соёлын өдрүүд" зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор ЖДҮ-ийнхэн болон холбогдох бусад хүмүүс багтсан. Гэхдээ 150 гэдэг тоо ташаа мэдээлэл" гэсэн юм.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд ХОТЫН ДУГААР ОЛГОХГҮЙ
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд ХОТЫН ДУГААР ОЛГОХГҮЙ
 
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26 -нд эхэлнэ
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26 -нд эхэлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!