Өмнөговь аймгийн Даланзадгад суман дахь 1.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий худалдааны төв иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тодруулбал 2022 оны наймдугаар сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас Даланзадгад суманд орчин үеийн "Худалдааны төв зах"-ын барилга байгууламжийг барих нэртэй тендер зарласан аж.
Нийт 1 тэрбум 181 сая 341 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй уг тендерт гурван компани оролцсоноос хоёр нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3 /шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна" гэх заалтад нийцээгүй тул хасагдсан байна.
Харин "Эрчим-Өргөө" ХХК нь тендерт шалгарснаар тус худалдааны төвийн барилгын ажлыг гүйцэтгэх ажлыг гүйцэтгэсэн аж. Тус компани нь "Эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өмнө нь "Даланзадгадын дулааны цахилгаан станц"-д Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл нийлүүлэх, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах, Дорноговь аймгийн Иххэт суманд нарны зайн гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажилд шалгарч байсан аж.
Гэвч ийнхүү 1.1 тэрбумаар барьсан худалдааны төв нь саравч төдийхөн байгаа нь нутгийн иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!