АТҮТ: Иргэд дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрсэн байх шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаатай холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөмж гаргалаа. Үүнд,

  • Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
  • Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно

Өнөөдрийн байдлаар дараах улсын дугаарууд дуудлага худалдаа явуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг ХОРИГЛОЛОО
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг ХОРИГЛОЛОО
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!