Т.Мөнхсайхан: Хүүхдийн шүдийг эцэг, эхийн халааснаас нэг ч төгрөг гаргахгүйгээр 100 хувь даатгалаас санхүүжүүлж, ҮНЭГҮЙ эмчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улсын хэмжээнд анх удаа сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр Боловсролын яамтай хамтран зургаан настнууд буюу ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж эхэлсэн. Тус ажлын явцтай танилцах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, хүүхдийн шүдний өвчлөл өндөр байгааг онцоллоо. Тодруулбал тэрбээр, "ЕБС-ийн нэгдүгээр ангид сурдаг 4000 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулахад 83 хувь нь шүдний өвчлөлтэй гарсан. Цаашид хүүхдийн шүдийг эцэг, эхийн халааснаас нэг ч төгрөг гаргахгүйгээр 100 хувь даатгалаас санхүүжүүлж, ҮНЭГҮЙ эмчилнэ. Учир нь шүдний өвчлөл олон өвчний үндэс болдог. Харин насанд хүрэгчдийн шүдний өвчлөлд даатгалаас нэг ч төгрөгийн санхүүлжилт олгохгүй. 100 хувь өөрсдөө хариуцна" гэлээ.

Т.Мөнхсайхан: Би хавдрын эмнэлэг хэрэггүй гэж хэлээгүй. Ж.Баясгалан гишүүн ээ, та өвчнөөр улс төр хийж болохгүй шүү
Т.Мөнхсайхан: Би хавдрын эмнэлэг хэрэггүй гэж хэлээгүй. Ж.Баясгалан гишүүн ээ, та өвчнөөр улс төр хийж болохгүй шүү
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!