"Сүмогийн 68 дахь Их Аварга Асашорюү Дагвадорж сагсан бөмбөгийн лигийн багийн эзэн болох уу" гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Учир нь тэрбээр, өөрийн цахим хуудсаараа дамжуулан сагсан бөмбөгийн лигийн баг сонирхож буйгаа илэрхийлсэн юм. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Асашорюү Дагвадорж аварга YES TLG багийг хамтран эзэмшихээр сонирхож байгаа аж. Yes TLG багийн хувьд лигийн хамгийн залуу багуудын нэг бөгөөд энэ улиралд 4-4 амжилттай, хүснэгтийн дээгүүр явж байгаа юм.
Мөн тэрбээр хэдхэн хоногийн өмнө өөрийн твиттер хуудсандаа, “Монголын сагсан бөмбөгийн лигийн багт тоглох хүсэлтэй япон тамирчдыг бүртгэж байна. Ирэх жилээс сагсан бөмбөгийн багтай болох бодолтой байна. Үнэн сэтгэлээсээ бодож байна” гэж японоор бичсэн байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!