Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Мөнхтулга: Кино үзэх 18 тэрбумыг ард түмэн дэмжихгүй байна. Дарханы арьс, ширний үйлдвэрт энэ төсвөө тавиач ээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Мөнхтулга "Кино үзэх 18 тэрбумыг ард түмэн дэмжихгүй байна. Бид арьс, ширийг жалганд хаядаг хэвээрээ л байна. Дарханы арьс, ширний үйлдвэрт энэ төсвөө тавиач ээ" гэх саналыг дэвшүүлж, асуулт асуулаа.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн гурав дахь хэлэлцүүлэг явж байгаа учраас би тэрийг хэлж мэдэхгүй. УИХ-аас хариулчих" гэв.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Дэгээрээ энэ саналыг өөрчлөх боломжгүй. Одоо зөвхөн найруулгын шинж чанартай хэлэлцүүлэг л явагдана" гэж тайлбарлалаа. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Байнгын хорооноос хасъя гээд байхад гишүүд анхааралгүй хандсан. Энэ бараг өнгөрсөн байх" гэлээ.

МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн бүх нислэгийн энгийн ангиллын тийзэнд 20 хувийн хямдрал зарлалаа
МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн бүх нислэгийн энгийн ангиллын тийзэнд 20 хувийн хямдрал зарлалаа
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.