Д.Энхтүвшин: Би МАН-ын гишүүн биш. Н.Учрал намайг үгэнд нь ороогүй гээд намаас хөөлгөх сурагтай байсан. Намын бүлгээс хөөвөл хөөгдье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 50 секунд

Өчигдөр /2024.11.01/ буюу баасан гарагт УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн төсөл дэх зарчмын зөрүүтэй саналуудын талаар мэдээлэл хийхдээ "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эсрэг байр суурь илэрхийлсэний төлөө Н.Учрал сайдаас дарамт ирсэн" гэж мэдэгдсэн байдаг.

Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үеэр МҮХАҮТанхимыг урьж ажиллуулж саналуудыг нь тусгасан байтал санал аваагүй гээд байхаар нь Д.Энхтүвшин гишүүнээс асуусан асуулт маань дарамталж байгаа мэт санагдсан бололтой. Төсөв хэлэлцэх үеэр Д.Энхтүвшин гишүүнийг би дарамтлах байтугай нэг үг ч солиогүй. Чуулган, байнгын хороогоор ч бид хоёрт зөрчилдсөн зүйл огт үгүй" гэж хариу тайлбар өгсөн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Танхимаас гаргасан гол санал нь хамтарсан Засгийн газарт орсон намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан эдийн засаг, бизнесийг дэмжих чиглэлийн заалтуудыг нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах тухай байсан.

Тухайлбал улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулах, ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалах, гадаадаас авах ажиллах хүчний төлбөрөөс бүрэн чөлөөлөх гэх мэт заалтууд байсан. Бүгд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаагүй.

Хоёрдугаарт, Ард түмний төлөөллийг хэрэгжүүлж буй Улсын Их Хурлын гишүүнийг чи хэнийг төлөөлж байгаа юм гэж асуух нь зохистой биш. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж улс төрийн намын шийдвэрээс хамааралгүй нийт ард иргэдийн эрх ашгийг урьтал болгон үг хэлж, асуулт асуух эрхтэй бөгөөд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж байхад тодруулга дээр огт хамааралгүй асуудлаар хариулах боломжгүй үед үг хэлснийгээ асуулт асуусан гэж болохгүй. Улсын Их Хурал хууль тогтоох дээд байгууллага учир гишүүд Засгийн газрын гишүүдийн хүссэнээр юу хэлэх, хэлэхгүй заалгах ёсгүй. УИХ чиний мэддэг намын байгууллага биш.

Дөрөвдүгээрт, Үгэнд чинь орсонгүй гэж намайг намаас хөөж, намын бүлэг дээр арга хэмжээ авахуулах хүсэлтэй байгаа сурагтай байсан. Би МАН-ын гишүүн биш, намын бүлгээс хөөвөл хөөгдье. Дараа нь хэвлэл мэдээлэл, сошиал, янз бүрийн аргаар дайрч дарамтлах бол тэрнээс чинь айхгүй шүү.

Мөн чи бид 2 хоёулаа үхэл, амьдралын зааг дээр очоод буцаж ирсэн хүмүүс. Амьдралын хоёр дахь боломжоо яагаад эгэл жирийн хүмүүсийн төлөө зориулж болохгүй байгаа юм бэ, эсвэл ядаж саад болохгүй байя л даа" гэх мэдэгдэл байр суурийг илэрхийллээ.

МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа
МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (15)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!