АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Сонгуульд тус улсын Бүгд найрамдах намаас Доналд Трамп, Ардчилсан намаас Камила Харрис нар нэр дэвшиж байгаа юм. Монголын цагаар 09:25 цагийн байдлаар нэр дэвшигч Камала Харрис 14 сая 922 мянга 744 саналтай байгаа бол одоогийн Ерөнхийлөгч 17 сая 596 мянга 259 саналаар тэргүүлж байна.
Сануулахад, Доналд Трампын тухайд, 2016 онд ялалт байгуулж байсан билээ. Хэрвээ энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох юм.