Гар утасны лизинг, цалин эсвэл бизнесийн болон ипотекийн зээл гэхчлэн банкнаас ямар нэгэн зээл гаргах үед нэн тэргүүнд иргэдээс Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авахыг шаарддаг. Энэхүү сангийн нэг онцлог нь иргэд хэрэв зээл, лизинг эсвэл утасныхаа төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн бол автоматаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд бидний хэлж заншсанаар “Хар жагсаалт”-д ордог.
Нэгэнт уг жагсаалтад орсон бол 6 жилийн дараа л энэхүү бүртгэл устаж, энэ хугацаанд дахин зээлд хамрагдах боломжгүй болдог хатуу заалттай.
Тэгвэл иргэн бүр зээлийн оноотой болж, Монголбанкны хар жагсаалт гэх ойлголт байхаа больжээ. Тухайлбал, FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. Уг аргачлалыг АНУ тэргүүтэй дэлхийн 100 гаруй оронд ашигладаг.
FICO Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 оноогоор илэрхийлдэг. Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч гэсэн утга илэрхийлнэ.
Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Зээлийн онооны лавлагаа хэсгээс харах боломжтой.