Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: А.Ганхуяг нарын хуралдааныг өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу ирэх сарын 4 хүртэл хойшлуулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 34 секунд

Ногоон автобусны гэх тодотголтой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгчдийн зүгээс "Шүүх хурал давхацсан", "Хэргийн материалтай танилцах шаардлагатай" гэх байдлаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, уг хэргийн шүүх хурлыг ирэх 12-р сарын 4 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл шүүхээс "Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэхэд, Шүүгдэгч А.Чойжилсүрэнгийн өмгөөлөгч Д.Алтангэрэлээс “... Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй шүүх хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг, Шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Батцэнгэлээс “...Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр оролцохоор эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өнөөдөр байгууллаа. Миний бие 2024 оны 1 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон байх тул хэргийн материалтай танилцах шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг тус тус ирүүлжээ.

Шүүх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг судалж үзэхэд шүүгдэгч А.Чойжилсүрэнгийн өмгөөлөгч Д.Алтангэрэлээс гаргасан хүсэлтэд холбогдох нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байх тул хүлээн авахаас татгалзаж харин Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Батцэнгэлээс гаргасан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ" гэжээ.

Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагад М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин нар нэгдэж, гарын үсгээ зурлаа
Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагад М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин нар нэгдэж, гарын үсгээ зурлаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.