Б.Баатарсайхан: Хууль тогтоогч нар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх зөрчигдөж байгаа процессыг Н.Өнөрцэцэгийн шүүх хуралдаанаас хараасай гэж хүсэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаан маргааш 10:00 цагт явуулахаар шүүхээс товлосон билээ. Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хуралдааныг "төрийн нууц"-аас бусад зүйлчлэлийг нээлттэй, ил тод шүүж өгөхийг хүсэж өчигдөр өглөөний 11:00 цагаас эхлэн суулт зарлаад буй юм.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Оролцогчийн хувьд маргааш болох шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтээ тавина. Шүүхээс хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэдгээ өчигдөр илэрхийлсэн байна лээ. Өмгөөлөгч нарын зүгээс болон Н.Өнөрцэцэг өөрөө өмгөөлөгчтэйгөө хамт шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ гаргасан байгаа. Өмгөөлөгч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй асуудлаар тухайн өдөр шүүсэн шүүгчийг өмгөөлөгч нарын нэр төрд халдаж байна гэдэг асуудлаар иргэний шүүхэд өгсөн. Шүүх хүлээж аваагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг байна гэж үзсэн. Энэ удаад өмгөөлөгчтэй оролцуулах байх. Шүүх хуралдаан нээлттэй, хаалттай явуулах нь шүүхийн эрхийн асуудал. Гэхдээ хууль тогтоогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх зөрчигдөж байгаа процессыг Н.Өнөрцэцэгийн шүүх хуралдааны үйл явцаас хараасай гэж хүсэж байна.

Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ЭЭЖ: Шүүхэд гаргасан хүсэлтийнхээ хариуг хүлээж байна. Хуралдааныг хаалттай явуулчихгүй байх гэж найдаж байна
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ЭЭЖ: Шүүхэд гаргасан хүсэлтийнхээ хариуг хүлээж байна. Хуралдааныг хаалттай явуулчихгүй байх гэж найдаж байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!