Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг өчигдөр /2024.11.05/ эхэлсэн. Харин хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багцад 18.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий "Соёлын эрхийн бичиг"-ийн төсөв багтсан нь УИХ-ын зарим гишүүд болон иргэдээс багагүй шүүмжлэл хүртсэн билээ.

Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй" гэх байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Ч.Анар: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Huawei” компанитай хамтрах санаачилга Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдаж байна
Ч.Анар: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Huawei” компанитай хамтрах санаачилга Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдаж байна
 
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан сургуулийн багш, нийгмийн ажилтнуудыг урамшууллаа
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан сургуулийн багш, нийгмийн ажилтнуудыг урамшууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.