Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан: Би хавдрын эмнэлэг хэрэггүй гэж хэлээгүй. Ж.Баясгалан гишүүн ээ, та өвчнөөр улс төр хийж болохгүй шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг хэлэлцсэн билээ.

Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас хавдрын эмнэлэг, эрт илрүүлэг оношилгооны талаар асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хавдрыг эрт оношлох нь нэг асуудал, бас тусчихсан байгаа хүмүүсийн илрүүлэг, эмчилгээ хамтад нь явах ёстой. Үхэх нь үхнэ биз. Бид нар ирээдүйгээ бодъё гэж байгаа юм шиг хариулж байна. Хөгжлийн банканд 50 хувиараа үнэлэгдсэн байгаа барилгыг яагаад аваад ашиглаж болохгүй байгаа юм. Таны хариулт таалагдсангүй.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Би хавдрын эмнэлэг хэрэггүй гэж хэлээгүй.Эмчилгээний чанарыг нь сайжруулах ёстой гэж хэлсэн. Та өвчнөөр улс төр хийж болохгүй шүү. Жаахан зөв бодлоготой байх хэрэгтэй. Хавдрын дөрөвдүгээр эмнэлгийн барилга 77 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа асуудал дөнгөж 10-р сард үүссэн. Үүнийг судалж байгаа.

МИАТ Истанбул чиглэлийн нислэгийн тийзэнд 20 хувь хямдрал зарлажээ
МИАТ Истанбул чиглэлийн нислэгийн тийзэнд 20 хувь хямдрал зарлажээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ