Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 3.30 зэргийн согтолттой жолооч явган хүний замаар зорчиж байсан 63 настай иргэний амийг хөнөөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн эцсийн 230 дугаар цэцэрлэгийн урд замд өнөөдөр /2024.11.01/ 17 цаг 05 минутын орчимд иргэн С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн 2 автомашиныг тус тус мөргөж, улмаар явган хүний замаар зорчиж байсан явган зорчигч Б /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна.

Хохирогч Б нь яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.

Ослын шалтгаан нөхцөл: Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38нас, эр/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Жолоочийн согтолтын зэргийг шалгахад, 3,30 хувийн согтолттой гарсан аж.

Зээлийн онооны лавлагааг E-Mongolia системээс авах боломжтой боллоо
Зээлийн онооны лавлагааг E-Mongolia системээс авах боломжтой боллоо
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.