Сэлэнгэ аймагт зорчиж явсан гурван зорчигчтой суудлын автомашин ачааны автомашины араас мөргөж жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан осол өчигдөр гарсан байна. Энэ талаар онцгой байдлын газрын мэдээлснээр, ослын дуудлага өчиггдөр 06:55 цагт бүртгэгджээ.
Тодруулбал, аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 207 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/ автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэх дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын албан хаагчдыг очсон байна. Ослын газарт Баянгол сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Lexus HS250h” загварын суудлын автомашин ачааны автомашины араас мөргөж жолооч Э /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 18 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!