"Сүмогийн 68 дахь Их Аварга Асашорюү Дагвадорж сагсан бөмбөгийн лигийн багийн эзэн болох уу" гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Учир нь тэрбээр, өөрийн цахим хуудсаараа дамжуулан сагсан бөмбөгийн лигийн баг сонирхож буйгаа илэрхийлсэн юм. Тэгвэл уг асуудалд тэрбээр "Сагсан бөмбөгийн багийг авна гэсэн дутуу дулимаг яриа гараад байх шиг байна. Сагсан бөмбөгт дургүй монгол хүн гэж ховор байх. Сайхан 2 дүү нарыг дэмжиж ажиллах болно. Гол нь тэдгээр залуучуудын хүсэл мөрөөдөл болсон гадаадын лигт тоглох тал дээр дэмжиж ажиллана гэсэн яриаг буруу зөрүү ойлголт өгч хүлээлт үүсгэх эндүүрэл болох вий. Одоогоор ямар ч багийг авах өгөх тухай зүйл яриагүй шүү. Аливааг хийхдээ үндсээр нь хийх нь чухал.
Мөн ид яваа насандаа бэртэл гэмтэл авсан хүүхдүүдийг хэн ч тоохгүй байгаа нь харамсалтай. Бэртэл гэмтэл төгсөл учир болгоомжто" хэмээлээ.