Б.Баярсайхан: Хаана хэнийг төлөөлж, юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж явснаас яваагүй нь дээр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим сайд нарын хамт БНХАУ-ын Шанхай хотноо ажиллаж буй билээ. Тэгвэл өчигдөр "HUAWEI" компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарын хувцаслалт олон нийтээс багагүй шүүмжлэл хүртээд байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан өөрийн цахим хуудаснаа "УИХ-ын гишүүд хувцаслах соёлд суралцах шаардлагатай байна. Хаана хэнийг төлөөлж, юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр.

Айлчилж яваа улсаа, эх орноо боддоггүй юм гэхэд ядаж хашиж байгаа албан тушаал, өөрийгөө хүндлэх ухамсартай баймаар юм даа" гэж шүүмжилсэн байр суурь илэрхийлжээ.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг бодлогоор дэмжинэ
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг бодлогоор дэмжинэ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!