Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.

Улмаар ажлын хэсэг аравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд хууль болон журамд заасан үүрэг, хориглолтыг биелүүлэх талаар баталгааг гаргаж Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өгчээ.

Мөн илтгэгч гишүүдийг томилсон бөгөөд илтгэгч гишүүн нь нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээллийг бүрдүүлж, тухайн нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичиж, ажлын хэсэгт танилцуулах үүрэг хүлээж байна.

Нэр дэвшигчийн материалтай дараах холбоосоор орж танилцана уу.

1.М.Алтан-Очир

2.С.Энхбаатар

Зайсангийн хуучин гүүрийг нөгөөдрөөс эхлэн ирэх сар хүртэл түр ХААНА
Зайсангийн хуучин гүүрийг нөгөөдрөөс эхлэн ирэх сар хүртэл түр ХААНА
 
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.