Өчигдөр /2024.11.04/ орой Яармагаас Төв аймаг руу явах замд том оврын ачааны автомашин Hyundai Starex маркын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.
Ослын талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Осол 20:00 цагийн орчимд гарсан. Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бөгөөд зуурмаг тээвэрлэж явсан ачааны автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна" гэх мэдээллийг өглөө.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.