Даатгал, оношилгоонд хамрагдаагүй, татвар, торгуулиа төлөөгүй автомашиныг ирэх 12 дугаар сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 31 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар импортоор орж ирэх автомашинд улсын дугаар шинээр олгохдоо таван шалгуур үзүүлэлтийг тавьсан Захирамжийг гаргасан юм. 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих уг Захирамжид

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх:
  • Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх, мөн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “ Евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  • Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
  • Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг таван шалгуурыг тавьсан байдаг.

Захирамжийн даатгалын шалгууртай холбоотой Жолоочийн даатгалын эрх зүйн зохицуулалт, даатгалын зорилго, ач холбогдол, хүлээлгэх хариуцлагын талаарх мэдээллийг дараах байдлаар хүргэж байна.

  1. Жолоочийн даатгалын хуулийн зорилго, ач холбогдол

Жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах нь жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдол юм.

  1. Жолоочийн хариуцлагын даатгалд хэн хамрагдах вэ?
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
  • Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамаараад мэргэшсэн жолооч болон С, D ангиллын жолооч нар заавал даатгуулна.
  1. Жолоочийн даатгалын хураамжийг хэрхэн тооцдог вэ?

Даатгалын хураамж нь тухайн тээврийн хэрэгслийн ангилал, зориулалт, даац, суудлын тоо, газарзүйн байршил мөн автомашин өмчлөгч, үндсэн даатгуулагч болон хамтран даатгуулагч, жолоочийн жолоо барьсан туршлага, нөхөн төлбөр авсан түүх зэргээс хамааран бодогддог бөгөөд даатгалын компани бүрт ижил байдаг.

Даатгуулагч даатгалын гэрээ байгуулахад анхаарах нь

  • Гэрээ байгуулах даатгалын компаниа судалж сонгоно
  • Даатгагчийг үнэн зөв мэдээллээр хангана
  • Гэрээний хураамж төлснөөр гэрээ хүин төгөлдөр болно
  • Даатгалын гэрээний хугацаа 1 жил байна
  • Даатгалын гэрээг сайтар уншиж танилцсанаар гэрээг баталгаажуулах

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй замын хөдөлгөөнд оролцосон тохиолдолд авах хуулийн арга хэмжээ

  • Зөрчлийн тухай хуулийн 11.15 ын 7-д жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол даатгалыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх даатгалын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Зөрчлийн тухай хуулийн 14.7 ын 51-д жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Даатгалын гэрээний хугацаагаа хэрхэн шалгах вэ

Иргэн, хуулийн этгээд даатгалаа цахимаар буюу /Е-Mongolia, E-Barimt, Smartcar, Autobox / зэрэг апплэйкшн ашиглан шалгах, мөн Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 дугаараас лавлах боложтой.

Даатгуулаагүй жолооч

Зам, тээврийн үед осол гаргасан даатгуулаагүй жолооч нь жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид болон Албан журмын даатгагчдын холбооны шуурхай алба 1800-1177 болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ

САНАЛ, ГОМДОЛ

Даатгалын тухай хуулийн 82.1-д Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Волейболын “Шанx Транс“ баг нэрээ сольж “SG HAWKS” болгожээ
Волейболын “Шанx Транс“ баг нэрээ сольж “SG HAWKS” болгожээ
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!