Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Анар: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Huawei” компанитай хамтрах санаачилга Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотод “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцож буй. Энэ үеэрэ “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллахаар болсон.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Ч.Анар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Huawei” компанитай хамтрах санаачилга Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдаж байна.

Иргэний болон Дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол Тусгаар тогтнолын баталгаа..." гэлээ.

Сануулахад, Ч.Анар нь 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүн болсон байдаг.

Л.Мөнхбаясгалан: Цаашид нэг ч сэтгүүлчээ шоронд алдахгүйн төлөө хуулийн зүйл заалт дээр ажиллах боломж бий. Энийг ганцаараа биш олуулаа болж байж хийнэ
Л.Мөнхбаясгалан: Цаашид нэг ч сэтгүүлчээ шоронд алдахгүйн төлөө хуулийн зүйл заалт дээр ажиллах боломж бий. Энийг ганцаараа биш олуулаа болж байж хийнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.