Эрчим хүчний үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2027 онд гэхэд Монгол Улс эрчим хүчний дутагдлаас бүрэн гарна. Өнөөдрийн байдлаар Бөөрөлжүүтийн 600 мВт-ын цахилгаан станцын эхний 150 мВт-ын блок ашиглалтад орсон. Ирэх жил дахиад 150 мВт-ын блок ашиглалтад орно. 2027, 2028 онд 3, 4-р блокыг ашиглалтад оруулахаар бүх шатны дэмжлэгийг үзүүлээд явж байгаа.
Хоёрдугаарт, Төв аймгийн Баян суманд 660 мВт-ын дулааны цахилгаан станцын шав тавилаа. 2027 оны наадмаас өмнө ашиглалтад орно. Үндсэндээ 2027 оны наадам гэхэд Монгол Улс эрчим хүчээ дотоодоос бүрэн хангадаг болно" гэлээ.